АШУҮИС-ийн гадна талбайд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлд хийж байгаа ногоон байгууламжийн ажлын явцтай танилцлаа. Тухайлбал, АШУҮИС-ийн гадна 10 хүрэхгүй машин зогсдог, эвдэрч, хуучирсан талбай байсан газар Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгөөр ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулсан байна. Улмаар 50 нарс, 25 гацуур, 216 гоёлын бут, сөөг, 1600 хайлаас буюу 70.5 метр урт ургамлан хашлага тарьжээ. Мөн 1160 ам метр талбайг зүлэгжүүлж, 460 ам метр явган хүний зам тавьсан байна. Түүнчлэн гэрэлтүүлэг, сандал, хөшөө гэх мэт бүтээн байгуулалтын ажил хийжээ. АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар “Манай сургуулийн багш, ажилтан, оюутнууд ийм ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнтэй … Continue reading АШУҮИС-ийн гадна талбайд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулав